Үйлчилгээний Нөхцөл
AP BLN Cargo – Герман ↔ Улаанбаатар
1. Үнэ болон Нэмэлт Үйлчилгээ
1.1 Суурь үнэ: 1 кг = 7,50€ (хамгийн багадаа 10€)
1.2 Овор ихтэй ачаа: Том хэмжээтэй ачааг эзэлхүүнээр тооцож болно.
Тооцооны арга: Урт x Өргөн x Өндөр ÷ 6000
Жишээ: 200см x 80см x 40см ÷ 6000 = 106 кг
1.3 Жинг бүхэлдэж тооцно:
Жишээ: 1.1кг = 1.5кг, 3.8кг = 4кг
1.4 Нэмэлт үйлчилгээ (5€-оос эхэлнэ):
• Дахин савлах
• Ачааг нэгтгэх, салгах
• Зураг авах гэх мэт
2. Ачаагаа хэрхэн илгээх вэ?
2.1 1-р Хувилбар: Өөрөө хүргэж өгөх
• Ачаагаа сайн боож, нүх сүвгүй, задгай хэсэггүй болгоно. Скотч сайтар наах шаардлагатай.
• Жин болон хэмжээг хэмжинэ.
• Proforma маягт: Вэбсайтаас татаж авч бөглөнө эсвэл шууд онлайнаар бөглөж болно.
• Гараар бөглөсөн Proforma-г, эсвэл онлайнаар бөглөсөн бол таны имэйлд очсон Proforma-г хэвлээд дугтуйд хийж хайрцагны гадна талд наана.
• Google газрын зураг
• Видео заавар
2.2 Хүргэлтийн хаяг:
AP BLN + [Өөрийн нэрээ бичнэ]
c/o Peter Hellmich
Großbeerenstr. 2–10
Halle 2.4
12107 Berlin, Germany
2.3 40 кг-аас дээш болон хэт овор ихтэй ачаа бол бидэнтэй урьдчилан холбогдож, нисэх буудлын агуулах руу шууд илгээнэ.
3. Онлайн захиалга ба хаяг ашиглалт
3.1 Онлайн дэлгүүрээс өөрөө захиалга өгөхдөө дээрх хаягийг бичнэ.
3.2 Proforma-г бөглөөд: 📧 customer@ap-bln.de хаяг руу илгээнэ эсвэл вэб дээр шууд бөглөж болно.
3.3 Amazon-оос захиалахдаа:
Amazon Box (Locker) – Luana Sirius
Großbeerenstr. 2-10
12107 Berlin, Germany
3.4 Мөн бид танд бараа захиалж өгөх үйлчилгээг санал болгож байна (бага хэмжээний үйлчилгээний хөлс нэмэгдэнэ).
4. Хориотой зүйлс
Доорх зүйлсийг илгээхийг хориглоно:
4.1 Галт зэвсэг, хутга
4.2 Газ, бензин, асаагуур зэрэг шатах зүйлс
4.3 Хүчил, химийн бодис
4.4 Хар тамхи, тэсрэх бодис
4.5 Бүх төрлийн баттерей, үнэртэй ус, спрей
⚠️ Анхааруулга: Airport дээр бүх ачаа рентгенээр шалгагдана. Хориотой зүйл илэрвэл 60 еврогийн торгууль болон хууль эрх зүйн хариуцлага хүлээлгэж болзошгүй.
5. Ачааны тээвэрлэлтийн хуваарь
Ачаа 2–3 долоо хоног тутам илгээгдэнэ (ачааны цугларалтаас шалтгаална).
6. Улаанбаатар хүрэх хугацаа
Гаалийн бичиг баримт өгснөөс хойш 3–4 хоногт Улаанбаатарт хүрнэ.
7. Төлбөр төлөх мэдээлэл
7.1 40 еврогоос дээш төлбөрийг Германд байрлах банкны дансанд шилжүүлнэ.
7.2 Ачааны дугаараа утга дээр заавал бичнэ.
7.3 Жишээ: Verwendungszweck: AP25-190